“Өвсний үндэс” энэ удаад Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийг завсарлана
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав
2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нар Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс”* буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 2026 онд хэрэгжүүлэх “Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны засварын төсөл”-д 159,167 ам.доллар хүртэлх хэмжээний буцалтгүй тусламж үзүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү төслийн хүрээнд Хутаг-Өндөр сумын Эрүүл мэндийн төвийн хэвтэн эмчлүүлэх байрны дээвэр, гадна хана, хаалга, цонх, шал болон дотоод засварын ажил хийгдэнэ. Төсөл хэрэгжсэнээр Хутаг-Өндөр сум болон ойр орчмын бүс нутгийн 15 мянга орчим иргэн дулаан, аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хэвтэн эмчлүүлэх ба тус эрүүл мэндийн төвийн ажилтнуудын ажлын орчин нөхцөл сайжирч, бүс нутгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг улам сайжруулахад хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос хойш 36 жилийн турш “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй 635 дахь, Булган аймагт хэрэгжих 20 дахь төсөл юм
“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүргийг гүйцэтгэдэг.
Япон Улсын Элчин сайдын яам
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.