Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагва сонгогдлоо

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагва сонгогдлоо

Нийслэлийн МАН-ын хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд болж, Нийслэлийн МАН-ын хорооны даргаар НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг сонголоо.

Бага хуралд оролцсон 480 гаруй гишүүний 97,5 хувь түүнийг дэмжсэнээр МАН-ын хорооны даргаар сонгогджээ. Нийслэлийн МАН-ын даргын тамгыг Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар гардуулан өгчээ. 

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар ажлын тайлангаа цахимаар тавьсны дараа Бага хурлын гишүүд "Бүрэн хангалттай" ажилласан гэж дүгнэжээ

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Б.Пүрэвдагвын БОЛОВСРОЛ:

  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль,
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал мэргэжил,
  • 2015-2017 онд Австралийн Ньюкастлын их сургуульд Тогтвортой хөгжлийн судалгаагаар магистр,
  • 2019 онд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт хамрагдсан.

ЭРХЭЛСЭН АЖИЛ:

  • 2010-2011 онд МАН-ын Бүсийн зохицуулагч,
  • 2011-2012 он МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
  • 2012-2013 онд УИХ-ын Тамгын газарт Референт,
  • 2017-2018 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх,
  • 2018-2020 он МАН-ын Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга, 2020 оноос НИТХ-ын Төлөөлөгч,
  • 2020-2021 он НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2021 оноос МАН-ын Намын байгуулалтын газрын дарга,
  • 2024 оноос МАН-ын дэргэдэх Социал демократ Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2026 оны тавдугаар сараас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва сонгогдсоноор Х.Нямбаатар Нийслэлийн МАН-ын хорооны даргаас чөлөөлөгдлөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.