Г.Баяндүүрэн Узбекистаны Л.Сайдаматоваг дахин хүнд цохилтоор буулган авлаа

Самбо бөхийн насанд хүрэгчдийн 50 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо амжилттай үргэлжлэн явагдаж байна.

6c69f64de6e54001ab8c5d8b80a784d5

Энэ сарын 6-ны өдөр эхэлсэн ДАШТ-д 101 орны шилдэг тамирчид хуран цугларсан нь самбо бөхийн түүхэнд хамгийн олон орон оролцсон рекорд амжилт болж байна. Эрэгтэй, эмэгтэй спорт самбо болон байлдааны самбо, харааны бэрхшээлтэй иргэдийн самбо бөхийн төрлүүдэд манай улсаас нийт 20 шилдэг тамирчнаа оролцуулсан юм. 

Монголын баг тамирчдаас эмэгтэйчүүдийн 50 кг жинд Г.Бямбасүрэн хүрэл медаль хүртэж, эх орныхоо медалийн салхийг хагалсан бол мөн эмэгтэйчүүдийн -54кг жинд Д.Сарантуяа мөнгөн медаль хүртлээ. Харин байлдааны самбо бөхийн -58кг жинд Г.Баяндүүрэн ДАШТ-д гурав дахь удаагаа түрүүллээ. Тэрээр өөрийн мөнхийн өрсөлдөгч болох Узбекистаны бөх Лутфилла Сайдаматовыг ДАШТ-ий финалд гурав дахь удаагаа яллаа.

3448783fc34d4ba18e03f76295ac0299

Тэд өмнө нь 2022 онд анх удаа ДАШТ-ий финалд таарч байсан ба дараа нь 2024 онд мөн л финалд тулалдаж байлаа. Ийнхүү Г.Баяндүүрэн дэлхийгээс гурав дахь алтан медалиа хүртэж байгаа бол Узбекистаны бөх Лутфилла Сайдаматов гурав дахь мөнгөн медалиа хүртэж байна. 

Бишкек 2022 ДАШТ-ий шигшээ тулаан:

Астана 2024 ДАШТ-ий шигшээ тулаан:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.