Нийт нутгаар цас орохгүй
Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндий, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс долоон градусаар дулаарч 0...+2 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс зургаан градусаар дулаарч 0...+2 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 8 градусаар дулаарч 0 градус орчим байна.
05 цагт Улаанбаатар: -16 градус хүйтэн, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 889 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.