К.Уилсон болчимгүй алдаагаа аваргын цомоор цайрууллаа
Мэргэжлийн снукер биллиардын чансаа олгох томоохон тэмцээнүүдийн нэг болох "International Championship 2026" тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо амжилттай болж өндөрлөлөө. 10 сарын 31-нээс 11 сарын 7-ны хооронд зохион байгуулагдсан тус тэмцээнд Английн шилдэг тамирчин Кайрен Уилсон түрүүлж, аваргын цом болон 175,000 фунт стерлинг буюу монгол мөнгөөр 800 гаруй сая төгрөгийн шагнал хүртлээ.

Тэмцээний онцлох мэдээлэл:
-
147 оноо: Тайландын тамирчин Тепчайя Ун-Но хоёрдугаар шатанд мэргэжлийн замналынхаа 8 дахь, мөн энэ улирлын 6 дахь 147 оноог авч, 5,000 фунтын тусгай шагнал хүртлээ. Гэвч харамсалтай нь тэрээр Марк Уиллиамс аваргад хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн юм.
- Жадд Трампын шуугиантай хожигдол: Тэмцээний хамгийн том сенсаацуудын нэг нь дэлхийн аварга Жадд Трамп эхний шатанд Хятадын залуу тамирчинд хожигдон тэмцээнээ дуусгасан явдал байв.
- Кайрен Уилсоны болчимгүй үйлдэл: Кайрен Уилсон эхний шатанд Лиам Хайфилдтай тоглож байхдаа сэтгэл зүйгээ барьж чадалгүй цохиур модоо ширээ рүү шидэж, шүүгчтэй ширүүн харилцсан нь багагүй шуугиан тарилаа. Уилсон өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, шүүгчээс албан ёсоор уучлал хүссэн байна.
- Аваргуудын дуэл бүхий шигшээ тоглолт: Шигшээ тоглолтод дэлхийн аваргуудын дэул буюу Кайрен Уилсон болон Шотландын домогт Жон Хиггинс нарын тоглолт тун үзүүштэй өрнөлөө. 10:8 харьцаагаар Уилсоны ялалтаар төгслөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.