Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хураагдсан 3700 гаруй эд мөрийн баримтыг устгажээ
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба, Тагнуулын ерөнхий газар болон Прокурорын байгууллага хамтран мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн болон прокурорын тогтоолоор хаагдсан хэргүүдээс хураагдсан эд мөрийн баримтуудыг хуулийн дагуу тогтмол устгаж байгаа талаар мэдээллээ. Энэ хүрээнд холбогдох албаныхан нийт 3700 гаруй эд мөрийн баримтыг устгалд оруулсан байна.
Түүнчлэн энэ оноос эхлэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг устгах ажлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хариуцан зохион байгуулдаг болсон байна. Хар тамхитай тэмцэх албаны зүгээс устгалын үйл явцад биечлэн хяналт тавьж ажиллаж байгаа аж.
Хар тамхитай тэмцэх алба нь Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран энэ онд хоёр удаагийн устгалын ажиллагааг зохион байгуулж, 109 хэрэгт холбогдох 616 ширхэг эд мөрийн баримтыг хүлээлгэн өгч устгуулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.