Маргааш бүх нийтээр амарна

Маргааш бүх нийтээр амарна
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр маргааш буюу 2026 оны 11 дүгээр сарын 10-нд тохионо. Тус өдрийг тохиолдуулан Монгол Улсын хэмжээнд бүх нийтээр амрах хуулийн зохицуулалттай.
 
Тодруулбал, “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 4.1.8-д “Их Эзэн Чингис хааны өдөр. Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1” гэж заасан байдаг. Энэ жил Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол бахархлын өдрийг үндэсний түүх, өв соёл, төрт ёсны уламжлалаа эрхэмлэн дээдлэх өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.