Хүнд өвчтэй залууг цэрэгт татсаны хариуцлагыг хэн хүлээх вэ, Д.Батлут сайд аа

Хүнд өвчтэй залууг цэрэгт татсаны хариуцлагыг хэн хүлээх вэ, Д.Батлут сайд аа

Батлан хамгаалахын сайд Д.Батлут өөрийн сонгогдсон тойрог гэж хэлж болох Орхон аймагт өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр ажиллаж, “Эх оронч Монгол” өдөрлөгийн арга хэмжээнд оролцов. Яг үүнтэй нь зэрэгцээд тус аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангид өнгөрсөн сард шинээр татагдсан хугацаат цэргийн алба хаагчтай холбоотой, “Бусдад зодуулсан байж болзошгүй” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Тодруулбал, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж буй байлдагчийн ар гэрийнхэн нь “Зэвсэгт 186 дугаар ангийн байлдагч Т анги дээрээ хүнд зодуулсан байдалтай эмнэлэгт очсон байна” гэсэн дуудлага цагдаагийнханд өгсөн байна. Үүний дагуу шалгахад өнгөрсөн сард хугацаат цэргийн албанд Улаанбаатар хотоос татагдсан байлдагч Т-ий биед ил харагдах гэмтэл, шархгүй байжээ. Эмч нарын тайлбарласнаар уушгины өвчний улмаас амнаас нь цус гарч байсан аж. Байлдагч Т ч “Нагац ах, эгч нар маань намайг хүнд зодууллаа гэж хардан дуудлага өгсөн бололтой. Би бусдад зодуулаагүй” хэмээн тайлбарласан гэнэ.

Үүнээс үзэхэд, нийслэлийн дүүргүүдийн Цэргийн штабынхан цэргийн албанд татагдах залуусын тоог гүйцээхийн тулд эрүүл мэндийг нь нарийвчлан нягтлалгүй илгээсний гор ийнхүү гарч байна. Уушгины хүнд хэлбэрийн өвчтэй залууг хугацаат цэргийн албанд татсан дүүргийн Цэргийн штабынхандаа Батлан хамгаалах яамныхан хариуцлага тооцох ёстой биз ээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.