Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд 1500 дахь барилдаанаа хийлээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн гурав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Кюүшү башё эхэлсэн өдрөөсөө маш өрсөлдөөнтэй явагдаж аварга, арслангууд бүгд өвдөг шороодлоо. Гурван өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Секивакэ Атамифүжи болон маэгашира Дэванорюү Т.Тэмүүлэн, Кинбозан, Таканошо нарын дөрвөн бөх нэг ч унаагүйгээр башёг тэргүүлж байна.
Гурав дахь өдрийн барилдаанд Хошорюү С.Бямбасүрэн аварга Фүжирёогад, Озеки Киришима Б.Лхагвасүрэн Комүсүби Ёшинофүжид өвдөг шороодлоо. Харин өдгөө 42 насандаа хүч үзэж буй Тамаваши Б.Мөнх-Оргил макүчи зиндаанд 1500 дахь барилдаанаа хийж даваа авлаа.
Кюүшү башёгийн дөрөв дэх өдөр дээд зиндааны монгол бөхчүүдийн барилдааны үр дүн:
Ёкозүна Хошроюү С.Бямбасүрэн /2-1/ - Маэгашира /1/ Фужирёга /2-1/
Озеки Киришима Б.Лхагвасүрэн /2-1/ - Комүсүби Ёшинофүжи /2-1/
Маэгашира /15/ Тамаваши Б.Мөнх-Оргил /2-1/ - Маэгашира /17/ Дайсейзан /0-3/
Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн /3-0/ - Маэгашира /15/ Китановака /1-2/
Маэгашира /9/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /2-1/ - Маэгашира /10/ Шиши /0-3/
Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох /2-1/ - Маэгашира /10/ Охо /2-1/

Маэгашира /13/ Тошинофүжи Ө.Дэмиджамц /0-3/ - Маэгашира /14/ Токихаяатэ /1-2/
Маэгашира /16/ Кёкүкайюү Ш.Далайбаатар /2-1/ - Маэгашира /16/ Арашифүжи /2-1/
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.