Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчимоор -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +7...+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан  байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +6...+8 градус дулаан  байна. 

Гэрэл зургийг Б.Баяр, Увс аймаг, Ямаат хайрхан

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.