Аварга, арслангууд бүгд давлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн хоёр дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

06d2430c87f747aa8457e7edefa135ad

Нээлтийн өдөр бүдэрсэн япон аварга, арслангууд барилдаанаа засаж, цолныхоо эрэмбэ чанарыг харуулсан өдөр болов. Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн өөрийн дараалсан хоёр дахь ялалтаа байгуулж, бэртлийн дараах сэргэлт болон формоо хурдан олж байгааг мэргэжилтнүүд өндрөөр үнэлж байна. Энэ өдөр Котозакүра, Киришима нарын Озэки цолтнууд бүгд өрсөлдөгчдөө буулган авлаа. 

Дээд зиндаанд хүч үзсэн монгол бөхчүүдийн хувьд:

Ёкозүна Хошроюү С.Бямбасүрэн /2-0/ - Маэгашира /1/ Асанояама /1-1/
Озеки Киришима Б.Лхагвасүрэн /2-0/
- Маэгашира /2/ Фүжисейун /1-1/
Маэгашира /15/ Тамаваши Б.Мөнх-Оргил /1-1/
- Маэгашира /14/ Токихаяатэ/0-2/
Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн /2-0/ - Маэгашира /13/ Асасуирюу /1-1/
Маэгашира /9/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /1-1/ - Маэгашира /8/ Рога /1-1/  
Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох /2-0/ - Маэгашира /12/ Аби /1-1/
Маэгашира /13/ Тошинофүжи Ө.Дэмиджамц /0-2/ - Маэгашира /12/ Ичияамамото /1-1/ 
Маэгашира /16/ Кёкүкайюү Ш.Далайбаатар /1-1/  - Маэгашира /15/ Китановака /1-1/
 
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.