Аваргуудын аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна

Снукер сонирхогчдын тэсэн ядан хүлээдэг, хамгийн нэр хүндтэй, зөвхөн аваргууд урилгаар оролцдог "Champion of Champions 2026" (Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн) тэмцээн энэ өдөр (11.9) хөшгөө нээнэ. 

91f47989c8364904b5df0e4bf531388a

Английн Лестер хотын "Mattioli Arena"-д 11 дүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд зохион байгуулагдах тус тэмцээнд сүүлийн нэг жилийн хугацаанд томоохон тэмцээнүүдэд түрүүлсэн шилдэг 16 тамирчин  "Аваргуудын аварга" цомын төлөө өрсөлдөнө. 1978 оноос эхлэлтэй тус тэмцээнд Ронни аварга дөрвөн удаа түрүүлсэн амжилтаар тэргүүлдэг бол Жадд Трамп аварга зургаан удаа шигшээ шатанд шалгарсан ч ердөө нэг л удаа түрүүлж үзсэн байдаг. 

2026 оны "Аваргуудын аварга шалгаруулах тэмцээн"-ий эхний шатны анхаарал татахуйц учраа:

  • Ронни О Салливан болон Шон Мерфи нарын аваргуудын дуэл. Энэ удаа ахмадын дэлхийн аварга болсон амжилтаар оролцож буй Ронни 2017 оны "Аваргуудын аварга шалгаруулах тэмцээн"-ий финалд Шон Мөрфитэй учраа таарч хожигдож байлаа. Тэгвэл тэд энэ удаа эхний шатанд учраа таарлаа. 
  • Энэ удаагийн тэмцээний хамгийн онцлох оролцогч бол эмэгтэйчүүдийн дэлхийн аварга болсон 18 настай Тайландын тамирчин Панчая Чанной юм. Тэрээр эхний шатанд Австралийн алдарт тамирчин Нейл Робертсонтой тулахаар оноолт таарчээ.

Тоглолтын хуваарь:

  • 11 сарын 9:

    • Марк Селби  vs Альфи Бөрден

    • Барри Хокинс vs Крис Вэйклин

  • 11 сарын 10:

    • Жадд Трамп vs Жак Жонс

    • Нейл Робертсон vs Панчая Чанной

  • 11 сарын 11:

    • Шон Мерфи vs Ронни О'Салливан

    • У Изэ vs Чан Бинюй

  • 11 сарын 12:

    • Жао Синьтун vs Тэпчайя Ун-Ноох

    • Кайрен Уилсон vs Али Картер

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.