Emart business club "Horeca Mongolia expo 2026" үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Имарт Бизнес Клуб нь 2026 оны 11 дүгээр сарын 6–8-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд зохион байгуулагдсан “HORECA Mongolia Expo 2026” үзэсгэлэнд амжилттай оролцож, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, хангамжийн цогц шийдлүүдээ танилцууллаа.

Үзэсгэлэнгийн хүрээнд олон улсын ТОП 20 брэндийн 160 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг танилцуулж, ресторан, кофе шоп, зочид буудал, катеринг болон хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад бизнесийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, найдвартай нийлүүлэлтийн боломжуудыг санал болголоо.

Мөн No Brand, Barbera, Haenaeum, Carl Kühne, Inalpi, Savushkin, Bibigo, LAV, Tendance зэрэг брэндүүдийн бүтээгдэхүүнийг онцлон танилцуулж, гурван өдрийн турш Италийн Barbera брэндийн кофе, Францын Délifrance брэндийн бэйкери бүтээгдэхүүний амталгаа зохион байгуулсан нь үзэсгэлэнгийн онцлох үйл ажиллагааны нэг байв.

Энэхүү үзэсгэлэн нь салбарын бизнес эрхлэгчидтэй харилцаа холбоогоо бэхжүүлэх, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх, Имарт Бизнес Клубийн бүтээгдэхүүн, үйлчилгээний давуу талыг таниулах үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Үзэсгэлэнгийн өдрүүдэд манай хэсгээр зочилж, бүтээгдэхүүн, үйлчилгээг сонирхсон нийт бизнес эрхлэгчид, харилцагчид болон хамтран ажиллагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй мэдээлэл: https://businessclub.e-mart.mn/

EMART BUSINESS CLUB

Хямд үнэ • Хялбар захиалга • Найдвартай нийлүүлэлт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.