🔴Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХОМ-ийг АТГ шалгахад үнэн зөв мэдүүлсэн гэж дүгнэжээ

АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Н.Дамдинсүрэн: 

-АТГ-т жилд төрийн өндөр болон түүнтэй адилтгах 220 албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлдэг. Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын хүрээнд 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбогдуулан нэр бүхий иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу сүүлийн таван жилийн ХОМ-т нь шалгалт явуулсан.

Шалгалтаар мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх хуулийн үүргээ хэрэгжүүлсэн гэж дүгнэн, хариуг иргэнд хүргүүлсэн.

Мөн 2025 онд нэр бүхий иргэдээс Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ХОМ-ийг шалгуулахаар гомдол ирүүлсний дагуу Авлигын эсрэг хуульд зааснаар хяналт шалгалт явуулсан. Шалгалтаар хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул хариуцлага тооцох үндэслэлгүй гэж үзэж, гомдол гаргасан иргэдэд албан ёсоор хариуг хүргүүлэн шийдвэрлэсэн гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.