Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 0...+5 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Хараа голын хөндий, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 градусаар дулаарч +8...+10 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 6 градусаар дулаарч +7...+9 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөсөө 3 градусаар дулаарч +7...+9 градус дулаан байна.
Гэрэл зургийг Б.Баяр, Увс аймаг, Гулзат уул, Ачит нуур
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.