Аварга хамгаалагч М.Селби өрсөлдөөнөөс хасагдлаа
Мэргэжлийн снукерийн зөвхөн аваргууд урилгаар оролцдог "Аваргуудын Аварга шалгаруулах тэмцээн" эхэллээ.

Тэмцээнийг нээж аварга цолоо хамгаалагч Марк Селби болон 2025 оны "Shoot Out" тэмцээний аварга Алфи Бөрден нар тоглолоо. Тоглолтын турш Бөрден ширүүн эсэргүүцэл үзүүлж байсан ч Селби аварга туршлага заан шийдвэрлэх долоо дахь өрөгт хожсоноор хэсгийн аваргын төлөө тоглохоор шалгарсан юм.
Нэгдүгээр хэсгийн хоёр дахь тоглолтод 2025 оны "Scottish Open" тэмцээний аварга Крис Вейклин болон 2026 оны "Welsh Open" тэмцээний аварга Барри Хокинс нарын хооронд болов. Крис Вейклин эхнээсээ тоглолтын темпийг гартаа авч өрсөлдөгчөө 4:1-ээр илт давуу хожлоо.
Хэсгийн аваргын төлөөх тоглолтод Крис Вейклин өнгөрсөн жилийн аварга Марк Селбиг 6:2-оор буулган авч, 2026 оны "Champion of Champions" тэмцээний хагас шигшээд шалгарсан хамгийн эхний тоглогч боллоо.
Өнөөдөр /11.10/ Австралийн лидер Нийл Робертсон Тайландын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга Панчая Чаннойтой, Жадд Трамп аварга Жак Жонестой тоглох хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.