Т.Рине ерөнхийлөгчийн сонгууль өрсөлдөх ч олимпод хүч үзэхээ орхихгүй

Жудо бөхийн түүхэн дэх хамгийн агуу тамирчдын нэг, Олимпын 5 удаагийн аварга, дэлхийн 11 удаагийн аварга Тедди Ринер спортын ертөнц төдийгүй олон улсын улс төрийн тавцанд анхаарал татахуйц мэдэгдэл хийлээ.

ed96b526ce804a4a9b7f40224299ccbe

Өдгөө 37 настай Францын алдарт бөх 2027 оны Франц улсын ерөнхийлөгчийн сонгуульд албан ёсоор нэрээ дэвшүүлж байгаагаа олон нийтэд зарлалаа. 

Тедди Ринер өөрийн нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан гаргасан видео мэдэгдэлдээ:

"Намайг Тедди Ринер гэдэг. Би 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байна. Хүмүүс намайг 'Тэр солиорчхож', 'Улс төрийн хүрээнийх биш', 'Дүрэм журмыг нь мэдэхгүй', 'Хэзээ ч улс төр хийж байгаагүй' гэж ярихыг би мэдэж байна. Гэхдээ эх оронд минь тулгарсан эмх замбараагүй байдалтай эвлэрэхгүй байх нь намайг галзуу харагдуулж байгаа бол тийм ээ, би галзуурсан хүн. Эх орон маань шатаж байхад шалтаг хайж, зүгээр харж суух хүмүүсийн нэг би биш. Миний амьдрал ширээний ард өнгөрөөгүй, тэмцэл миний мах цусанд байдаг" хэмээн эрс шийдэмгий мэдэгдэв.

Хамгийн сенсаацтай мэдээлэл нь Ринер улс төрд хүч үзэх ч спортын замналаа зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн явдал юм. Тэрээр 2028 оны Лос-Анжелесын Олимпын наадамд татамид гарч өрсөлдөх төлөвлөгөөтэй хэвээр байгаа аж.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.