Н.Робертсон аваргуудын аварга болоход нэг шат ахилаа
Мэргэжлийн снукерийн "Аваргуудын Аварга" шалгаруулах тэмцээний тоглолт бүр дуулиан дагуулсаар байна.

Эхний өдрийн тоглолтод аваргын цомоо хамгаалахаар ирсэн Марк Селби хасагдсан талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл хоёр дахь өдрийн тоглолтод энэ цагийн снукерийн ноён оргилуудын нэг болсон Жадд Трамп аварга эхний шатанд хожигдон тэмцээнээ өндөрлүүлж бас нэгэн шуугиан тарилаа.
Нийл Робертсон 4:2 Панчая Чанной
Австралийн мастер Нийл Робертсон эмэгтэйчүүдийн дэлхийн аварга, Тайландын залуу тамирчин Панчая Чаннойтой тоглож, туршлага заан 4:2-оор ялалт байгууллаа.
Жак Жонс 4:3 Жадд Трамп
2024 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд өрсөлдөж байсан Уэльс тамирчин Жак Жонс тэмцээний гол фаворитуудын нэг Жадд Трампыг шийдвэрлэх 7 дахь өрөгт буулган авч томоохон шуугиан тарилаа.
Нийл Робертсон 6:4 Жак Жонс
Хэсгийн аваргын төлөөх тулаанд Нийл Робертсон 2026 онд Аваргуудын лиг, Бритиш Опен тэмцээнүүдэд түрүүлсэн Жак Жонсын эсрэг илүү нягт, тактикийн тоглолт үзүүлснээр 6:4-өөр ялж хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа.
Хуваарийн дагуу өнөөдөр /11.11/ дэлхийн аваргууд болох Шон Мөрфи, Ронни О Сулливан, Ву Юузэ болон БНХАУ-ын залуу тамирчин Чан Бингюу нарын тоглолтоор тэмцээн үргэлжлэн явагдана.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.