Францын ерөнхийлөгчийн ордны хамгаалалтын алба хаагч ёслолын үеэр ухаан алджээ
Францын нийслэл Парис хотноо байрлах Елисейн ордны гадна 2026 оны арваннэгдүгээр сарын 11-ний лхагва гаргийн ёслолын үеэр Бүгд найрамдах улсын харуулын алба хаагч гэнэт ухаан алдан унасан явдал гарлаа. Энэхүү үйл явдал Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хоёр талын уулзалт хийхээр төрийн айлчлал хийж буй Словак улсын Ерөнхийлөгч Петер Пеллегриниг угтан авахаар ордны шатан дээр хүлээж байх үед болсон байна.
Ёслолын журмын дагуу сэлэм барин жагсан зогсож байсан Францын Бүгд найрамдах улсын харуулын алба хаагчдын нэг нь биеэ барьж ядан ганхаж эхэлсэн бөгөөд удалгүй барьж байсан зэвсэгтэйгээ хамт шууд газар унажээ. Уг явдал төрийн тэргүүн Эммануэл Макроноос ердөө хэдхэн алхмын зайд болсон тул олны анхаарлыг ихээхэн татсан юм. Харуул унасан даруйд Ерөнхийлөгч Макрон болон ордны ажилтнууд түүний биеийн байдлыг шалгаж, тусламж үзүүлсэн байна.
Үүний дараа дипломат ёслолын албан ажиллагаа төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилсэн байна. Харуулын алба хаагч юуны учир ухаан алдсан, мөн одоогийн биеийн байдал ямар байгаа талаарх нарийвчилсан мэдээллийг албаны эх сурвалжууд хараахан тодорхой мэдээлээгүй байна.
Эх сурвалж:
• economictimes.indiatimes.com
• cnn.gr
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.