Өрсөлдөөн улам бүр ширүүсэж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн дөрөв дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Өмнөх өдөр нь өрсөлдөгчдөө ялагдаж шуугиан тариад байсан Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн дөрөв дэх өдрийн барилдаанд Маэгашира 2-оос барилдаж буй Үрад өвдөг шороодлоо. Хошорюү аварга барилдааны эхэнд алдаа гаргаж, доогуур орж ирсэн Үрагийн дайралтыг угтаж татах гэж оролдсон нь том алдаа болжээ. Энэ завшааныг ашигласан Үра ухрах зай өгөлгүй шахаж гаргаснаар ялалт байгууллаа.
-
Энэхүү ялалт нь Үрагийн хувьд дөрвөн жилийн хугацаанд анх удаа Ёкозүна цолтой бөхийг давсан явдал болж байна.
-
Хошорюү аваргын хувьд долоодугаар сарын башёгийн дараах баруун өвдөгний хагалгаа, бэртлийн улмаас формоо бүрэн олж амжаагүй байгаа нь анзаарагдаж байгаа бөгөөд хоёр өдөр дараалан доод цолтой бөхчүүдэд ялагдан, хүндхэн байдалд ороод байна.
Ийнхүү дөрвөн өдрийн дараах байдлаар Секивакэ Атамифүжи башёг ганцаараа дөрвөн даваатай тэргүүлж байгаа бол түүний араас гурван даваа, нэг унаатай 14 бөх жагсаж байна.
Кюүшү башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанд дээд зиндааны монгол бөхчүүд:
Озеки Киришима Б.Лхагвасүрэн /3-1/ - Маэгашира /3/ Такаяасү /1-3/
Маэгашира /15/ Тамаваши Б.Мөнх-Оргил /3-1/ - Маэгашира /16/ Кёкүкайюү Ш.Далайбаатар /2-2/
Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн /3-1/ - Маэгашира /16/ Арашифүжи /3-1/
Маэгашира /9/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /3-1/ - Маэгашира /9/ Асакорюу /1-3/
Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох /3-1/ - Маэгашира /11/ Таканошо /3-1/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.