Монгол бөхчүүд тэргүүлэгчдийн эгнээнд
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн тав дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Хошорюү С.Бямбасүрэн аварга маань эхний хоёр өдөр давсан ч хөлний бэртэл нь сэдэрч дараалан гурван өдөр маэгашира цолтнуудад өвдөг шороодлоо. Таван өдрийн дараах байдлаар Сэкивакэ Атамифүжи таван даваатайгаар башёг ганцаараа тэргүүлж байгаа бол түүний араас Озеки Киришима Б.Лхагвасүрэн озэки, Оошүма П.Дэлгэрбаяр, Асахакүрюү Р.Жамъянтогтох, Дэванорюү Т.Тэмүүлэн нарын 11 бөх дөрвөн даваа, нэг унаатайгаар нэхэж бна.
Таван зиндаанд хүч үзэж буй монгол хүчтэнүүд:
Дээд зиндаанд:
Ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэн 2:3
Озэки Киришима Б.Лхагвасүрэн 4:1
Оошома П.Дэлгэрбаяр 4:1
Асахакүрюү Р.Жамъянтогтох 4:1
Тошинофүжи Ө.Дэмиджамц 1:4
Дэванорюү Т.Тэмүүлэн 4:1
Тамаваши Б.Мөнх-Оргил 3:2
Кёкүкайюү Ш.Далайбаатар 3:2
Жүрёо зиндаанд:
Чиёошома Г.Мөнхсайхан 1:4
Онокацү Б.Чойжилсүрэн 1:4
Асахифүжи Б.Очирсайхан 4:1
Тамашохо Э.Энхманлай 5:0
Макүшита зиндаанд:
Тэншёояма Г.Отгонбат 1:2
Хокүтэнкай Г.Сүхбат 2:1
Тацүбаяма М.Буянтогтох 1:1
Тэнросэй С.Лувсангомбо 2:1
Хакүгэцүро А.Сүхбат 1:2
Санданмэ зиндаанд:
Саданохикари Д.Наранцогт 2:1
Ваканофүжи Т.Бөхчулуун 2:0
Жонидан зиндаанд:
Жошоюү А.Сосорхүү 3:0
Хокүто М.Хүсэлбаатар 2:1
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.