Дэлхийн чансааг тэргүүлэгчид монголд өрсөлдөнө
Фиба 3х3 сагсанбөмбөгийн "World Tour Zaisan 2026" тэмцээн Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ амралтын өдрүүдэд (11 сарын 14,15) "World Tour Zaisan 2026" анхны тэмцээн зохион байгуулагдана. Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг 16 баг оролцох ба дэлхийн чансааг тэргүүлэгч багууд бүгд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирээд байна.
- А хэсэгт: Сербийн УБ (дэлхийн чансааны №1), Хорватын Сибона, Монголын Сансар М Банк
- В хэсэгт: Нидерландын Амстердам (дэлхийн чансааны №2), БНХАУ-ын Декинг, Сербийн Узис
- С хэсэгт: Сербийн Леман (дэлхийн чансааны №4), Улаанбаатар ММС Энержи (дэлхийн чансааны №9), урьдчилсан шатнаас шалгарах баг
- D хэсэгт: Германы Бонн (дэлхийн чансааны №3), БНХАУ-ын Шанхай, урьдчилсан шатнаас шалгарах баг
Монгол улсын тухайд энэ тэмцээнд хоёр баг оролцох ба манай багуудын тоглолтын хуваарь:
- 16:40 Сербийн УБ - Сансар М Банк
- 17:40 Сербийн Лиман - Улаанбаатар ММС Энержи
- 19:30 Улаанбаатар ММС Энержи - Урьдчилсан шатнаас шалгарсан баг
- 20:20 Хорватын Сибона - Сансар М Банк
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.