Дөрвөн зиндаанд монгол бөхчүүд тэргүүлж байна
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн ес дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Ес дэх өдрийн барилдаанд дээд зиндаанд Ёкозүна Оносато, Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Секиваке Атамифүжи, маэгашира Вакамотохару нарын дөрвөн бөх качикоши (найм давсан) хийлээ. Мөн түүнчлэн Жүрёо зиндаанд Тамашохо Э.Энхманлай, Санданмэ зиндаанд Ваканофүжи Т.Бөхчулуун, Жонидан зиндаанд Жошоюү А.Сосорхүү нар качикоши хийхийн сацүү нэг ч унаагүйгээр өөр, өөрийн зиндаанд тэргүүлж байна.
Энэ өдөр Хошорюү С.Бямбасүрэн аварга дахин өвдөг шороодсоноор дөрвөн даваа, таван унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.