Киришима Б.Лхагвасүрэнгийн түрүү бөхийн төлөөх хүчтэй дайралт

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн долоо дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

049e86b614be4fd689d134ccad378e54

Өмнөх өдрүүдэд хүндхэн сорилттой тулгараад байсан Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн долоо дахь өдөр өөрийн дайчин чанар, тактикийн ухаанаа бүрэн харуулж ялалт байгууллаа. Хошорюү аварга барилдааны эхнээс л санаачлагыг гартаа авч, өрсөлдөгчийнхөө дайралтыг чадварлаг няцаан төвлөрөлтэй барилдсанаар амжилтаа ахиулж чадлаа. 

Тэмцээний эхнээс л өндөр формтой барилдаж буй Оносато аварга энэ өдөр ч мөн өөрийн хүчтэй түлхэлт, дайчин барилдаанаа үзүүлж өрсөлдөгчөө буулган авснаар 6:1 гэсэн амжилттайгаар тэргүүлэгчдийн эгнээнд жагсаж байна. Озэки цолныхоо нэр хүндийг өндөрт өргөж явaa Киришима Б.Лхагвасүрэн уран мэх, уян хатан барилдаанаараа өрсөлдөгчөө илүүрхэн ялж, Оносатотой мөр зэрэгцэн тэргүүлэгчдийн магнайд бичигдсээр байна.

Дээд зиндаанд хүч үзэж буй монгол бөхчүүд:

Ёкозүна Хошроюү С.Бямбасүрэн /4-3/ - Комүсүби Ёшинофүжи /4-3/
Озеки Киришима Б.Лхагвасүрэн /6-1/ - Маэгашира /3/ Хакунофүжи /2-5/
Маэгашира /15/ Тамаваши Б.Мөнх-Оргил /4-3/
- Маэгашира /13/ Тошинофүжи Ө.Дэмиджамц /2-5/
Маэгашира /16/ Кёкүкайюү Ш.Далайбаатар /4-3/ - Маэгашира /14/ Токихаяатэ /2-5/
Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн /5-2/ - Маэгашира /17/ Дайсейзан /2-5/
Маэгашира /9/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-2/ - Маэгашира /11/ Таканошо /5-2/  
Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох /6-1/ - Маэгашира /10/ Шиши /0-7/
 
 
Жич: Тухайн барилдаанд давсан бөхчүүдийн нэрийг тодруулан тэмдэглэсэн болно

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.