Монголын гурван бөх башёг тэргүүлж банйа

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн зургаа дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

f9df33d0575040f0b2d77aa75cfee3ec

Гурван өдөр дараалан доод цолтой бөхчүүдэд унаад байсан Хошорюү С.Бямбасүрэн аварга зургаа дахь өдрийн барилдааныг маш төвлөрсөн байдалтай эхлүүлж, ухралгүй дайрсаар Такаясүг давлаа. Энэхүү чухал ялалт нь аваргын дараалсан уналтыг зогсоож, өвдөгний бэртэл болон башёг орхих эрсдэлээс холдуулж чадсан нь хөгжөөн дэмжигчдийнх нь санааг амраалаа.

Башёг ганцаараа өнгөлж, нэг ч унаагүй явсан Сэкивакэ Атамифүжи энэ өдөр туршлагатай бөх Асаноямад өвдөг шороодсоноос зургаан өдрийн дараа дээд зиндааг таван таван даваа, нэг унаатай есөн бөх тэргүүлж байна. Тэргүүлэгч есөн бөхийн гурав нь монгол бөхчүүд байна. Тодруулбал: 
Озеки Киришима Б.Лхагвасүрэн, Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн, Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох нар башёг тэргүүлж байна. 

Башёг тэргүүлэгчид /2026.11.13/
Башёг тэргүүлэгчид /2026.11.13/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.