Түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн жинхэнэ утгаараа өрнөж эхэллээ
Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн найм дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна.

Башёгийн эхний хагас өндөрлөж, түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн жинхэнэ утгаараа өрнөж эхэллээ. Найман өдрийн барилдааны өмнө нэг ч унаагүй бөх дээд зиндаанд байгаагүй тул энэ өдөр качикоши хийх бөх гарсангүй. Тэмцээний эхний өдөр унаснаас хойш Оносато аварга долоон өдөр дараалан ялалт байгуулж тэргүүлэгчдийн эгнээг өнгөлсөн хэвээр байна. Уран мэх, уян хатан барилдаанаараа дэвжээг чимж буй Киришима Б.Лхагвасүрэн мөн ээлжит ялалтаа байгуулснаар Оносатотой мөр зэрэгцэн долоон даваатайгаар башёг тэргүүлж байна.

Харин Хошроюү С.Бямбасүрэн дахин өвдөг шороодож дөрвөн даваа, дөрвөн унаатай боллоо.
Кюүшү башёгийн найм дахь өдөр дээд зиндааны монгол бөхчүүдийн оноолт:
Озеки Киришима Б.Лхагвасүрэн /7-1/ - Озеки Котозакура /5-3/
Маэгашира /15/ Тамаваши Б.Мөнх-Оргил /5-3/ - Жүрёо /3/ Кагаяаки /4-4/
Маэгашира /13/ Тошинофүжи Ө.Дэмиджамц /3-5/ - Маэгашира /17/ Дайсейзан /2-6/
Маэгашира /16/ Кёкүкайюү Ш.Далайбаатар /4-4/ - Маэгашира /14/ Дэванорюү Т.Тэмүүлэн /6-2/
Маэгашира /9/ Оошёоүма П.Дэлгэрбаяр /5-3/ - Маэгашира /6/ Котошохо /5-3/
Маэгашира /11/ Асахакурюу Р.Жамъянтогтох /6-2/ - Маэгашира /15/ Китановака /4-4/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.