Нэг их наядын ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлнэ
“Чингис хаан баялгийн сан” нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ₮1 их наядын ногдол ашгийн өглөгийг 2026 оны улсын төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргажээ.
Төрийн өмчит компаниуд 2026 онд улсын төсөвт нийт ₮1.5 их наяд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ногдол ашиг болон Хуримтлалын сангийн хуримтлал багтаж байна. Мөн нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх 2026 оны орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.