Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр цасан шуурга шуурна
Нутгийн баруун хагаст үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн зарим, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн хойд, Дорноговийн өмнөд, Завхан, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Дундговь, Төв аймгийн ихэнх сумдын нутгаар 0.2-3.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -8...-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -5...-7 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -8...-10 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. -8...-10 градус хүйтэн байна.
Гэрэл зургийг Б.Баяр, БаянӨлгий аймаг, Өлзий буян өргөжих хийд /албан ёсны зөвшөөрөлтэй/
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.