🔴Б.Пүрэвдагва: Ирэх оны төсөв бүхэлдээ иргэн төвтэй төсөв байна

AI хөрвүүлсэн
🔴Б.Пүрэвдагва: Ирэх оны төсөв бүхэлдээ иргэн төвтэй төсөв байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва төсвийн тодотгол болон ирэх жилүүдийн төсвийн төлөвлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Хотын дарга Б.Пүрэвдагва: 

-Энэ удаагийн төсвийн тодотгол нь есөн дүүрэгтээ боломжит орон зайг олгох зорилготой. Мөн нийтийн тээвэр, хот нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллагуудад шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй үүссэн асуудлуудыг шийдвэрлэх, 2026 онд гүйцэтгэж дуусгах ажлуудын эх үүсвэрийг гаргах, түүнчлэн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтуудыг тусгаж дууслаа. 

Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг энэ долоо хоногт багтаан эцэслэхээр ажиллаж байна. Ирэх 2027 оны төсөв нь бүхэлдээ иргэн төвтэй байх концепцоор боловсруулагдаж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.