Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа

Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэгийг танилцууллаа
Зүүн бүсийн эмэгтэйчүүдийн бүтээлч санаачилга, бизнесийн боломж, хөгжлийн бодлогыг нэг дор хэлэлцэх “Бүтээлч өсөлт – 2026” чуулган арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар аймагт зохион байгуулагдлаа.
cc21291084bc4e8b8b796beb9874d8da
Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн 71 орчим хувийг эмэгтэйчүүд эзэмшиж, удирддаг хэдий ч тэдний санхүүжилтийн хүртээмж хангалттай түвшинд хүрээгүй хэвээр байна. Азийн хөгжлийн банкны мэдээллээр, 2024 онд эмэгтэйчүүдийн эзэмшлийн болон удирдлагатай ЖДҮ эрхлэгчид нийт ЖДҮ-ийн зээлийн 42 хувийг хүртсэн бөгөөд тэдэнд олгосон зээлийн дундаж хэмжээ эрэгтэй бизнес эрхлэгчдийнхээс хоёр дахин бага байжээ.
283f734fb6674848bbe13e94a0ad506f
Мөн Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамддаг гол асуудлын нэг нь барьцаа хөрөнгийн хүрэлцээ юм. Өрхийн үл хөдлөх хөрөнгө, газар эзэмших эрх ихэвчлэн эрэгтэй гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэлтэй байдаг нь эмэгтэйчүүд бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай зээл, санхүүжилт авахад хүндрэл учруулдаг. Иймд тэдний санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, барьцаа хөрөнгийн дутагдлыг нөхөх батлан даалтын тогтолцоо чухал ач холбогдолтой юм.
eb76228e5b9e429fbb850d53eaaba010
430080f76d094231829ac5e8ca9b5e14
Энэ хүрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Энхсайхан тус чуулганд оролцож, зүүн бүсийн 200 гаруй бизнес эрхлэгч эмэгтэйд зориулж “Эмэгтэй бизнес эрхлэгчдэд зээлийн батлан даалтын дэмжлэг” сэдвээр илтгэл тавилаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.