“ЭТТ” ХК БНХАУ-ын Баяннуур хоттой экспорт, тээвэр логистикийн хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн удирдлагууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур хотын Засаг даргын орлогч Нью Юун Жи тэргүүтэй боомт, гадаад худалдааны асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзлаа.

Уулзалтаар экспортыг эрчимжүүлэх, хоёр талын боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, экспортын тээвэр, логистикийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр санал солилцож, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.