Орон нутгийн онгоцонд хүн нас баржээ
Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлаас өнгөрсөн мягмар гарагт Улаанбаатарын чиглэлд ниссэн онгоцонд хүн нас баржээ.
Орон нутгийн онгоц 14.30 цагийн үед “Чингис хаан” нисэх буудалд газардахад нэг зорчигч суудлаасаа босохгүй байсан гэнэ. Тиймээс 102 дугаарт дуудлага өгснөөр Тээврийн цагдаагийн албаны харьяа Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийнхэн очиж шалгасан байна. Энэ талаар цагдаа болон нисэх буудлынхнаас лавлахад “МИАТ компанийн MGL-041 дугаартай нислэгээр ирсэн өндөр настай хүн онгоцонд нас барсан нь үнэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.