Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг чөлөөлөх асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт /2026.11.17/ өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө хэмээн мэдэгдсэн. Мэдэгдэлдээ "Энэ бүх гүтгэлэг худал болохыг нотлохын тулд би ажлаа өгч байгаад нэр төрөө сэргээлгэнэ" гэсэн юм.
Тэрээр хотын дарга асан Х.Нямбаатарын мэдэгдэлд дурдагдсан "Бодь Интернэшнл” ХХК-ийн 110 сая ам.долларын авлигын асуудалд нэр холбогдоод байгаа юм.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын даргад чөлөөлөгдөх өргөдлөө албан ёсоор хүргүүлсэн бөгөөд өчигдөр /2026.11.18/ ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, 77.8 хувийн саналаар дэмжигдсэн. Өнөөдөр 14.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцэн эцэслэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр /2026.11.18/ олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг ирэх сарын 20-ны дотор гаргана гэж мэдэгдээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.