Дэлхийн аварга Т.Ариунзаяа тэргүүтэй 18 жүдоч ДАШТ-д зодоглоно
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд бэлэн боллоо.

Энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд Узбекистан улсад зохион байгуулагдах залуучуудын ДАШТ-д 78 орны 574 залуу жүдоч хүч сорихоор Ташкент хотноо хуран цуглаад байна. Манай улсаас бүтэн багаар буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр ес, нийт 18 жүдочийн бүрэлдэхүүнтэйгээр оролцоно. Багийн бүрэлдэхүүнд өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзая, мөнгөн медальт Ж.Анударь нар багтаж байгаа бол АНЭУ-ын нэр дээрээс өсвөр үеийн дэлхийн аварга М.Цэндбазар эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдахаар бүргүүлээд байна.
Тэмцээний хуваарь /Улаанбаатарын цагаар/
11 сарын 19-ний өдөр /Пүрэв гараг/
- 11:00 цагт эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -52, -57 кг жингийн хэсгийн барилдаан
- 20:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
11 сарын 20-ны өдөр /Баасан гараг/
- 11:00 цагт эрэгтэйчүүдийн -73, -81, эмэгтэйчүүдийн -63, -70 кг жингийн хэсгийн барилдаан
- 20:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
11 сарын 21-ний өдөр /Бямба гараг/
- 11:00 цагт эрэгтэйчүүдийн -90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг жингийн хэсгийн барилдаан
- 20:00 цагт дээрх жингүүдийн медалийн төлөөх барилдаан
11 сарын 22-ны өдөр /Ням гараг/
- 12:00 цагт холимог багийн хэсгийн барилдаан
- 20:00 цагт холимог багийн медалийн төлөөх барилдаан
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.