Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг олон нийтэд танилцуулах арга хэмжээн болно

Эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг олон нийтэд танилцуулах арга хэмжээн болно
Хан-Уул дүүргийн шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга Б.Цэрэн удирдан явуулаа.
 
Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн хүн амын тоон үзүүлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, гэмт хэрэг, зам тээврийн осол зөрчил, галын аюулгүй байдал, дуудлага мэдээлэл, дүүргийн татварын орлогын төлөвлөгөөний гүйцэтгэлтэй холбоотой сарын тоон үзүүлэлтэд мэдээлэл өгч, өмнөх шуурхайгаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн удирдах ажилтны 11 дүгээр сарын 16-ны шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг танилцууллаа. Мөн Татварын хэлтэс, Цагдаагийн газар, Нийгмийн даатгалын газрын удирдлагууд дүүргийн төсвийн орлогын гүйцэтгэл, гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн даатгалын суурь тэтгэврийн шинэчлэлтэй холбоотой онцлог мэдээллүүдийг танилцуулсан байна. 
 
Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр:
 
-Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч, шийдвэрлэлтийн хугацааг бууруулах,
-Хот тохижилтын байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, цас, мөсний цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулах,
-Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг удирдамж батлуулан шаардлагатай нөөцийг дайчлан чанар, хүртээмжтэй зохион байгуулах,
-Сүхбаатарын талбайд 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулагдах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг олон нийтэд танилцуулах арга хэмжээнд хороодын хэсгийн ахлагч нар болон иргэдийг өргөнөөр хамруулах зэрэг үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага албан тушаалтнуудад өглөө.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.