Оюутан залууст чиглэсэн “SPARLIAMENT” хөтөлбөрийг эхлүүллээ

Оюутан залууст чиглэсэн “SPARLIAMENT” хөтөлбөрийг эхлүүллээ

Парламентыг иргэдэд илүү нээлттэй, хүртээмжтэй болгох зорилготой “Нээлттэй парламент” бодлогын хүрээнд Улсын Их Хурал цахим шинэчлэлийг эрчимжүүлж байна. Үүний үр дүнд parliament.mn цахим хуудасны хэрэглээ эрс нэмэгдэж, иргэдийн санал бодлыг бодлого, хууль тогтоомжид тусгах шинэ боломжууд бий болсоор байна.

61ce944d14ef47159edfe79c1d6d31b3Энэ удаа парламент оюутан залууст чиглэсэн “SPARLIAMENT” хөтөлбөрийг эхлүүллээ. Тус хөтөлбөрөөр дамжуулан оюутнууд өөрсдийн үзэл бодол, санал хүсэлт, тулгамдсан асуудлаа parliament.mn/student платформоор илэрхийлэх боломжтой болсон бөгөөд эдгээр санал санаачилгыг хууль тогтоох болон бодлого боловсруулах үйл явцад тусган ажиллах юм. Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт оюутан залуустай уулзаж, “SPARLIAMENT” хөтөлбөрийг танилцуулан тэдний санал бодлыг сонслоо.

136114e9a2ee480c8fdab0a16c988cbbИнгэснээр залуусын оролцоог зөвхөн нэг удаагийн уулзалт, хэлэлцүүлгээр хязгаарлахгүйгээр тогтмол сонсож, тэдний дуу хоолойг төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх шинэ боломж бүрдэж байна.

1b523700dd1e40c18b2aa5d49fe704e8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.