Шатахууны үнийг бууруулах тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар:
-Төрийн өмчит компанийн талаар баримтлах өмчлөлийн бодлого батлах тухай,
-Хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх явцын талаар,
-Барилгын ажлын зөвшөөрөлтэй нийтийн зориулалттай орон сууцын барилгын мэдээллийг цахим хэлбэрээр нээлттэй мэдээлэх техникийн боломжийг бүрдүүлэх ажлын явцын талаар,
-Шатахууны үнийг бууруулж, тогтворжуулахын тулд зөрүүг төсвөөс нөхөх,
-2026 оны ургац хураалтын урьдчилсан дүн зэрэг 20 орчим асуудал хэлэлцэж байна.
Мөн энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр нарын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг танилцуулна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.