“Melbet” платформоор 31 тэрбум төгрөгийн хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулсан 10 этгээдийг баривчилжээ

AI хөрвүүлсэн

Цахим орчинд хууль бус бооцоот тоглоом зохион байгуулж, их хэмжээний мөнгөн гүйлгээ хийсэн байж болзошгүй 10 этгээдийг цагдаагийн байгууллагаас дайчлан баривчилжээ.

Энэ талаар албаны эх сурвалж мэдээлэхдээ, “Мөрдөн шалгах ажиллагаагаар сэжигтэй этгээдүүд нь олон улсын 'Melbet' цахим платформыг ашиглан Монгол Улсын нутаг дэвсгэрт хуулиар хориглосон төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулж, нийт 31 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээ хийсэн болох нь тогтоогдсон. Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас дээрх гэмт хэргийн замаар олсон орлогыг хууль ёсны мэт харагдуулах зорилгоор мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг шалган, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан таслан сэргийлэх арга хэмжээ авсан” гэв.

Мөн гэмт хэрэг үйлдэн олсон хууль бус орлогоор худалдан авсан байж болзошгүй 2.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлаад байна.

Иймд цахим орчинд зохион байгуулагдаж буй төлбөрт таавар, бооцоот тоглоомд оролцохгүй байх, амар хялбар аргаар мөнгө олох сэдлээр өөрийн хөрөнгө, санхүүг эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас иргэдэд онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.