Б.Энхбаяр өөрийн хүнээ СЕХ-ны даргаар тавьсан уу

Б.Энхбаяр өөрийн хүнээ СЕХ-ны даргаар тавьсан уу

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран Гаалийн ерөнхий газрын дарга болсны дараа СЕХ даргын үүрэг гүйцэтгэгчтэй хэсэг явж байгаад энэ жилийн долоодугаар сарын 3-нд Н.Мягмар гэж хүн удирдах болсон билээ.

Үүний дараа “Н.Мягмар гэж хэн бэ? Хэний хүн бэ?“ гэдэг яриа гараад намжсан бололтой юм.

Н.Мягмар нь 1976 онд Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн. Хууль, эрх зүйн магистр. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга зэрэг албан тушаалд ажиллаж байжээ.

Харин, Н.Мягмар нь саяхан “давхар дээл”-ээ тайлсан Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад нь тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар, мөн Б.Энхбаярыг ЗГХЭГ-ын дарга байхад тус газрын дэд даргаар ажиллаж байжээ.

Тэгэхээр улс төрийн хүрээнд “Шууд утгаараа Б.Энхбаярын хүн л дээ” хэмээн ярьцгааж байгаа аж.

СЕХ 2027 оны улсын төсөвт 2000 хар машин авахад зориулж 25.6 тэрбумыг төсөвлүүлээд байгаа. Ирэх жилийн дундуур болох байсан ерөнхийлөгчийн сонгууль наашилсан учир СЕХ-ныхон үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг л ажиллаж байгаа сурагтай.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.