Филармонийн захирал, дуучин С.Баттулга Японы Элчин сайдын өргөмжлөл хүртжээ

Филармонийн захирал, дуучин С.Баттулга Японы Элчин сайдын өргөмжлөл хүртжээ
Япон, Монгол хоёр орны харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулагдаж, 2026 оны өргөмжлөлөөр Монгол Улсын Филармонийн захирал Сүхбатын Баттулга шагнагджээ.
 
Дуучин С.Баттулга нь Симфони оркестр, Морин хуур найрал хөгжим болон Баян Монгол Биг Бэнд хэмээх гурван оркестрын нийт 180 гаруй уран бүтээлч, ажилтнуудаас бүрдэх том байгууллагыг удирдан ажиллаж байна. Тус филармони Япон Улс хоорондын харилцааны түүхийг өгүүлбэл, 2022 онд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “NHK”-ийн их танхимд толилуулсан тус филармонийн Морин хуурын найрал хөгжмийн гайхалтай тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, тэргүүн хатагтай болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан, Эрхэм дээд Хатан нар хамтдаа үзэж сонирхсон билээ.
 
Тус ЭСЯ-ны тухайд, Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтад хоёр орны төрийн дууллыг эгшиглүүлэх, “Япон дууны тэмцээн”-ийг тус ЭСЯ-тай хамтран зохион байгуулах зэрэг олон арга хэмжээнд гүн дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг билээ хэмээн Японы ЭСЯ-аас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.