Өнөөдөр манай долоон жүдоч хүч үзэж байна

Өнөөдөр манай долоон жүдоч хүч үзэж байна

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. 

Энэ удаагийн ДАШТ-д 78 орны 574 жүдоч оролцож буй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Уламжлал ёсоор тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба манай улсаас өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа тэргүүтэй манай долоон залуу мастер хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -60кг жинд:

В хэсэгт залуу мастер О.Төгөлдөр эхний тойрогт Израилын бөхтэй учраа таарсан бол С хэсэгт өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Бат-Энэрэл Тайванийн Лай Мин Янгтай таарчээ.

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн С хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -60кг жингийн С хэсгийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг жинд:

В хэсэгт залуу мастер Б.Тэмүүжин эхний тойрогт Сербийн бөхтэй учраа таарсан байна. Манай бөх хэрэв давбал тус хэсгийг тэргүүлж буй өсвөр, залуучуудын ДАШТ-ий хос мөнгөн медальт ОХУ-ын А.Парчиевтэй хүч үзнэ. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн оноолт
Эрэгтэйчүүдийн -66кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -48кг жинд:

В хэсэгт Л.Булган эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Польшийн бөхтэй учраа таарсан байна.

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн В хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн В хэсгийн оноолт

Харин манай гол найдваруудын нэгээр нэрлэгдэж байсан өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Ж.Анударь тэмцээнд оролцохооргүй болсон байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд:

Залуу мастер Л.Саяжаргал С хэсгийн эхний тойрогт гоц мөргөж улмаар тус хэсгийг тэргүүлж буй ОХУ-ын К.Валериатай хүч үзэх оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -52кг жингийн С хэсгийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг жинд:

Залуу мастер Б.Батсувд В хэсгийн эхний тойрогт Тайванийн бөхтэй учраа таарсан байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсгийн оноолт

Өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяагийн хувьд С хэсэгт эхний тойрогт гоц мөргөж улмаар Мексик, Туркместаны бөхчүүдийн ялсантай барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийн оноолт
Эмэгтэйчүүдийн -57кг жингийн С хэсгийн оноолт

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.