Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон иргэнийг БНХАУ-аас Монгол Улсад шилжүүлэн авчирлаа

AI хөрвүүлсэн
Насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдсон иргэнийг БНХАУ-аас Монгол Улсад шилжүүлэн авчирлаа

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайж, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан этгээдийн байршлыг тогтоох, баривчлах, Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулжээ. 

Тодруулбал, Мөрдөн шалгах албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгагдаж буй эрүүгийн хэрэгт холбогдуулан Интерполын "Улаан булант" зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан "Б"-г 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-аас Монгол Улсад шилжүүлэн авчирлаа. Уг этгээд нь 2022 онд насанд хүрээгүй хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт холбогдон шалгагдаж байгаад гадаад улсад оргон зайлсан байна.

Шилжүүлэн авах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба, Мөрдөн шалгах алба, Дорноговь аймгийн цагдаагийн газар болон БНХАУ-ын Интерполтой хамтран зохион байгуулсан байна. 

Цагдаагийн байгууллагаас гадаад улсад оргон зайлсан, Интерполын шугамаар олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийн байршлыг тогтоох, баривчлуулах, Монгол Улсад шилжүүлэн авах болон албадан авчрах ажиллагааг олон улсын цагдаагийн хамтын ажиллагааны хүрээнд эрчимтэй үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Иймд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа гадаад улсад оргон зайлсан иргэдийг Монгол Улсад сайн дураараа хүрэлцэн ирж, хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас иргэдэд анхаарууллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.