Нэмэлт барилдаанаар түрүү бөх тодрох магадлал үүслээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 14 дэх өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

c1fb661e460243fdae83424aa2479705

14 өдрийн дараах байдлаар дээд зиндаанд Ёкозүна Оносато, маэгашира №7 Вакамотохару нар 12 даваа, хоёр унаатайгаар башёг тэргүүлж байгаа бол тэдний ард Секиваке Атамифүжи 11 даваа, гурван унаатайгаар нэхэж байна. Эдгээр гурван бөхийн хооронд түрүү бөхийн өрсөлдөөн өрнөх ба хэн давж, хэн унахаар хамаарч маш олон хувилбарууд, нэмэлт барилдаанаар түрүү бөх тодрох ч магадлалтай юм. 

Харин жүрёо зиндаанд 13 даваа, нэг унаатайгаар тэргүүлж буй Вакатакакагэ болон 12 даваа, хоёр унаатай Асахифүжи Б.Очирсайхан нарын хооронд түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан болох бас магадлалтай байна. Жонидан зиндаанд Жошоюү А.Сосорхүү, Казүтотой нар түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.