Х.Нямбаатар: Хэн сайн "долоох" улсын уралдаанд "Бидон" буюу Н.Ганбат гишүүн шалгарлаа

AI хөрвүүлсэн
Х.Нямбаатар: Хэн сайн "долоох" улсын уралдаанд "Бидон" буюу Н.Ганбат гишүүн шалгарлаа

Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар цахим сүлжээгээр дамжуулан хийсэн ээлжит шууд бичлэгээрээ дамжуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийн огцролт, хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлцэл болон засаглалын тогтолцооны талаар байр сууриа илэрхийлж, олон нийтэд мэдээлэл өглөө.

Тэрбээр, Монгол Улс үндсэндээ дарангуйллын тогтолцоо бүгд орж байгаа гэдгийг өнгөрөгч долоо хоногт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас маш тодорхой харлаа. Өөрөөр хэлбэл УИХ-ын чуулганы танхимын эрх чөлөөний салхивч онгойгоогүй байна, тэр дотор дэглэм бүтнээрээ оршиж байна.

Пялдаганасан, долоосон тийм л чуулган боллоо. Үндсэндээ хоёр гуравхан хүнийг их хурлын гишүүний тангарагтаа үнэнч байгааг харлаа. Нэг нь манай Иргэний Зориг Ногоон намаас сонгогдсон Нара-Нарантуяа гишүүн байлаа. Энэ хүн их хурлын гишүүн шиг үг дуугарлаа. Нүд рүү нь харж байгаад үнэнийг хэлж чадлаа. Хоёр дахь нь Дорноговь аймгаас сонгогдсон Г.Ганбаатар гишүүн үнэнийг хэллээ. Харамсалтай нь, микрофоныг нь тасалж байна. Л.Мөнхбаясгалан бас үгээ хэлж байна. Бусад нь бүгд нялуун бөгс долоолтын тийм уралдаанд өрсөлдлөө.

У.Хүрэлсүхийг хэн сайн "долоох" улсын уралдааны шагналт байруудад шалгарсан улс төрчдийн нэгдүгээрт, "Бидон" буюу Н.Ганбат гишүүн шалгарлаа

Баянхонгорынхоон!  Наад "Бидон" Гамбаагаа 2028 онд хөөж явуулаарай. Наадхыг чинь ямар элэнцээгийнх нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ дээ. Наадхыг чинь тэгээд хошгируулчихсан тэр Ж.Баярмаа гээд С.Баярцогтын хүн байгаа.

Бас нэг зүйл нь, ннөгөө сул орон тоо онгойсон сайдын суудал буюу нөгөө "могой" Б.Энхбаярын орхисон ЗГХЭГ-ын даргын суудал руу санаархаж, долоолтын үг хэлж байна. Энэ уралдаанд манай Хассуурийн Ганхуяг түрүүлсэн. Харамсалтай нь одоо өөр хүн томилогдохоор болж байх шиг байна лээ. Хохь нь...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.