Ашигт малтмал олборлох зорилгоор Ерөө голын ёроолыг ухсан үйлдлийг илрүүллээ

AI хөрвүүлсэн
None

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт техник хэрэгсэл ашиглан голын ёроолыг ухсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байна.

Тодруулбал, 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт хийх үеэрээ 44 настай, эрэгтэй Г нь 'Hyundai' маркийн экскаватор ашиглан ашигт малтмал олборлох зорилгоор Ерөө голын ёроолыг ухсан байж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлж, таслан зогсоосон байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.