Өнөөдөр манай таван залуу жүдоч хүч үзэж байна
Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдсаар байна.

Эхний хоёр өдрийн дараах байдлаар ОХУ-ын залуу жүдочид дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар ДАШТ-д оролцож буй 78 орныг медалийн чанараар тэргүүлж байна. Монголын багаас эмэгтэйчүүдийн -57кг жинд Т.Ариунзаяа алт, -48кг жинд Л.Булган, -63кг жинд Х.Маралмаа нар шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн түүнчлэн АНЭУ-ын нэр дээрээс барилдаж буй өсвөр үеийн дэлхийн аварга М.Цэндбазар эмэгтэйчүүдийн -63кг жинд мөнгөн медаль хүртээд байна.
Тэгвэл ганцаарчилсан төрлийн ДАШТ-ий сүүлийн өдөр буюу өнөөдөр /11.21/ манай улсаас дараах бөхчүүд барилдаж байна.
Эмэгтэйчүүдийн -78кг жинд:
Өсвөр үеийн Ази тивийн аварга Э.Буян-Өлзий D хэсэгт эхний тойрогт гоц мөргөж улмаар 32-т Казахстаны бөхтэй барилдана.
Эмэгтэйчүүдийн +78кг жинд:
А хэсэгт залуу мастер Ж.Анар эхний тойрогт АНУ-ын бөхийг цэвэр ялж улмаар тус жинг тэргүүлэн барилдаж буй өсвөр, залуучуудын Африк тивийн аварга Тунисийн З.Троудитэй барилдана.
Эрэгтэйчүүдийн -90кг жинд:
В хэсэгт залуу мастер А.Оджавхлан эхний тойрогт БНХАУ-ын бөхтэй барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн -100кг жинд:
Залуу мастер У.Мөнгөн-Учрал эхний тойрогт гоц мөргөж улмаар 32-т Узбекистаны бөхтэй барилдах оноолттой байна.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд:
Залуу мастер М.Тэмүүлэн эхний тойрогт Азербайжаны бөхтэй барилдах оноолттой байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.