Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалж гэмтээжээ
БГД-ийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах сүлжээ дэлгүүрийн ажилтныг ажлын байрандаа ажиллаж байх үед нь үл таних эрэгтэй хүн хутгалж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Дуудлага мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад иргэн Б нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ бусдын биед зэвсгийн чанартай зүйл ашиглан дөрвөн удаа цээж болон гуя хэсэгт нь халдаж, гэмтлийн хүнд зэрэгт хамаарах хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, холбогдогчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж, хэргийг прокурорын байгууллагад хүргүүлээд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.