Оны сүүлийн башё өндөрлөхөд хоёр өдрийн барилдаан үлдлээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башёгийн 13 дахь өдрийн барилдааны тоймыг толилуулж байна. 

fbc0868c44514098a1a101b379007104

Башё дуусахад ердөө хоёрхон өдрийн барилдаан үлдсэн энэ үед түрүү бөхийн төлөөх өрсөлдөөн улам хурцдаж, дээд цолтнуудын хоорондын ширүүн барилдаанууд үргэлжилж байна.

13 дахь өдрийн барилдаанд:

  • Башёг тэргүүлэгчдийн дуэлд Оносато аварга илүүрхэн Вакамотог давснаар тэдний даваа, унааны харьцаа 11 даваа, хоёр унаан дээр тэнцэж тэд хамтдаа башёг тэргүүлэх боллоо. 
  • Уран мэх, уян хатан хөдөлгөөнөөрөө олныг бишрүүлж буй Озэки Киришима Б.Лхагвасүрэн ээлжит чухал барилдаанаа тэргүүлэгчийн эгнээнд буй Кинбозаныг давснаар есөн даваа, дөрвөн унаатай боллоо. 
  • Тэмцээний эхний хэсэгт тулгарсан сорилт, бэртлийн улмаас үүссэн унаа бүрийг ардаа орхиж, сүүлийн өдрүүдэд дараалсан ялалтаар амжилтаа ахиулсан Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн энэ өдөр Озеки Аонишикиг давлаа. 

Башёг тэргүүлэгчид /2026.11.20/
Башёг тэргүүлэгчид /2026.11.20/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.