Uber eats-ийн жолоочийг буудаж, хөнөөхийг завдсан монгол залууг гэрийн хорионд гаргахаар шийдвэрлэжээ
АНУ-ын Флорида мужид Uber Eats-ийн хүргэлтийн жолооч руу буудаж, амь насанд нь халдахыг завдсан хэрэгт холбогдсон 33 настай С.Хүслэнг 300 мянган ам.долларын барьцаатайгаар гэрийн хорионд гаргах шийдвэрийг шүүх 2026 оны арваннэгдүгээр сарын 20-нд гаргажээ.
Тэрбээр хүргэлтийн жолооч найз бүсгүйтэй нь сээтэгнэсэн гэх шалтгаанаар түүн рүү буудсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Харин С.Хүслэн нь санамсаргүй буудсан гэж мэдүүлжээ.
С.Хүслэн батлан даалтаар суллагдах хүсэлтийг анх аравдугаар сарын 14-нд гаргасан ч шүүхээс татгалзсан байна. Улмаар арваннэгдүгээр сарын 19-нд хоёр дахь удаагаа хүсэлт гаргаж, шүүх хуралд оролцжээ.
Шүүхээс 300 мянган ам.долларын барьцаа төлсөн тохиолдолд гэрийн хорионд гаргах шийдвэр гаргасан бөгөөд гадаад паспортыг нь хураах, долоо хоног бүр мансууруулах бодисын шинжилгээ өгөх, эцэг эхийнхээ гэрт байрлах нөхцөл тавьсан байна.
Одоогоор С.Хүслэн барьцааны мөнгөө төлж, суллагдсан эсэх нь тодорхойгүй байна.
Энэ талаар АНУ-ын Miami Herald болон NBC 6 South Florida хэвлэлүүд мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.