Холимог багийн төрөлд манай залуус ОХУ-ын багтай хүч үзнэ

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөл өндөрлөж өнөөдөр /11.22/ холимог багийн барилдаан эхэлнэ. 

ff15ee0d25ff4a6888e3ddfde7eb318d

Ганцаарчилсан төрөлд 78 орны 574 жүдоч хүч үзсэнээс ОХУ-ын баг, тамирчид дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар хол тасархай тэргүүллээ. Монгол улсаас Т.Ариунзаяа алт, Л.Булган, Х.Маралмаа нар шагналт байранд орсноор медалийн чанараар тавдугаар байранд орлоо. 

Тэгвэл өнөөдөр холимог багийн ДАШТ эхэлж байгаа ба нийт 16 орны баг өрсөлдөхөөр бүртгүүлсэн байна. Манай улс D хэсэгт эхний барилдаанаа ОХУ-ын багтай хийх оноолт гарсан байна. 

Холимог багийн ДАШТ-ий оноолт
Холимог багийн ДАШТ-ий оноолт

Залуучуудын холимог багийн барилдаан Улаанбаатарын цагаар 14:00 цагт эхлэх хуваарьтай байна. Залуустаа амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.